УБГГ-ын ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
1912 оны 6-р сарын 15-нд Нийслэл хүрээний гаалийн алба Богд хааны зарлигаар одоогийн Улаанбаатар хот дахь гаалийн газар ажил хэргээ эхэлсэн.
2014 онд Гаалийн ерөнхий газраас МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦООГ ИДЭВХЖҮҮЛЖ, ХАМТЫН ХАРИУЦЛАГЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ жил болгон зарласны хүрээнд тус гаалийн газар нь нийт 4 алба, 192 төрийн тусгай албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.
Гаалийн хяналт шалгалтыг Хяналтын бүс 14, Татваргүй барааны дэлгүүр 5, Гаалийн баталгаат агуулах 33, Баталгаат үзэсгэлэнгийн газар 5, Баталгаат барилгын талбай 1 зэрэг нийт 58 Аж ахуй нэгж байгууллагатай хамтран гаалийн хууль тогтоомжийг мөрдүүлэн ажиллаж байна.
Улсын төсөвт 2013 онд 932,3 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн. 2014 оны эхний хагас жилд 447,5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн.
Эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, улсын төсөв бүрдүүлэхэд хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, хууль ёсны гадаад худалдааг хөхүүлэн дэмжиж, гаалийн үйлчилгээг хөнгөн шуурхай үзүүлэх, гаалийн хяналтын үр дүнг дээшлүүлэхэд чиглэн ажиллаж байна.