“Хилийн зохицуулалттай менежмент ба хүний нөөц” уулзалт 2024 оны 05 дугаар сарын 24-ны өдөр боллоо.
Энэхүү хөтөлбөр нь Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой юм.
Тус арга хэмжээнд АХБ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, ДХИС, МУИС, ХААИС оролцлоо.
Үр дүн:
• Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох хилийн хяналтын байгууллага Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, дэмжих зорилгоор 2022 оноос үе шаттайгаар нийт 53 сургагч багшийг бэлтгэсэн.
• Сургагч багш нарыг албажуулсан агентлагийн даргын тушаалыг гаргаад байна.
• Хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдад зориулсан сургалтын жишиг хөтөлбөр гарын авлагыг 10 сэдвийн хүрээнд боловсруулан гаргав.
• Цаашид хилийн хяналтын байгууллагуудын хамтарсан сургалт, уулзалтыг тогтмол хийж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад томоохон түлхэц болж байна.