Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар, Хэвлэл мэдээлэл, сургалт, судалгааны төвөөс Удирдлагын академийн эрдэмтэн багш нартай хамтран 2021 оны 11 дүгээр сард “Байгууллагын төлөвлөгөө боловсруулах арга зүй”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сэдвээр 2 удаагийн цахим сургалтыг зохион байгууллаа.
“Байгууллагын төлөвлөгөө боловсруулах арга зүй” цахим сургалтыг Удирдлагын академийн Хүний нөөцийн удирдлагын тэнхимийн ахлах багш М.Мөнхбаяр, “Төрийн албан хаагчийн ёс зүй” сургалтыг Төрийн захиргааны тэнхимийн багш, Рh.D., Дэд профессор Н.Цолмонтуяа нар тус тус удирдан явуулсан бөгөөд Гаалийн ерөнхий газрын Зохион байгуулалтын бүтцийн нэгж, дэргэдэх байгууллага, харьяа гаалийн газар, хороодын нийт 160 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдлаа. Сургалтаар төлөвлөгөөний ангилал, хугацаа, эрх зүйн зохицуулалт, стратеги төлөвлөгөө, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, нэгжийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, үнэлэх шинэлэг арга зүйтэй танилцаж, цаашид бие даан боловсруулах талаар зохих мэдлэгийг олгосон болно. Мөн төрийн албаны ёс зүйн удирдлага, хэм хэмжээ, шаардлага, төрийн албан хаагчийн харилцааны ёс зүй зэрэг сэдвийг хөндсөн нь ажилтан, албан хаагчдад чухал ач холбогдол бүхий сургалт боллоо.