Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн 183 орон жил бүрийн 1 дүгээр сарын 26-ны өдөр буюу Олон улсын гаалийн өдрийг 69 дэх жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна.
“Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн конвенц”-ийг 1950 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Бельгийн Вант Улсын Брюссель хотод байгуулж, 1952 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр гэрээ хүчин төгөлдөр болсноор Дэлхийн гаалийн байгууллага 17 гишүүнтэйгээр анх байгуулагдсан түүхтэй.
Энэхүү баярын өдрийг Дэлхийн гаалийн байгууллагын 183 гишүүн орны 840 мянга гаруй гаалийн албан хаагчид “Мэдээллийн соёлыг нэвтрүүлж, мэдээллийн экосистем бүрдүүлэх замаар гаалийн байгууллагын дижитал хувьслыг өргөжүүлэн хөгжүүлье” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын гаалийн байгууллагын 50 гаруй албан хаагчийг хамруулан цахим уулзалт зохион байгуулж, Дэлхийн гаалийн байгууллагын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийт албан хаагчиддаа цахим хэлбэрээр түгээлээ.
Та бүхэнд Олон улсын гаалийн өдрийн 69 жилийн ойн баярын мэнд хүргэе!