Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, гадаад дотоод хөрөнгө оруулагчид, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан “Монголын эдийн засгийн чуулган-2022” дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион боллоо.
Чуулганы өмнө “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан зорилт Эрчим хүчний сэргэлт, Боомтын сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар хамтран зохион байгуулсан Боомтын сэргэлт урьдчилсан хэлэлцүүлгээс:
Нэгд, Боомтын шинэчлэл сэдвийн хүрээнд зургаан чиглэлээр,
Хоёрт, Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлогын асуудал сэдвийн хүрээнд долоон чиглэлээр,
Гуравт, Хилийн боомтуудыг дэд бүтцээр холбох, тээврийн коридоруудын үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр гурван чиглэлээр,
Дөрөвт, Иргэний нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого сэдвийн хүрээнд гурван чиглэлээр зөвлөмжүүд гарсан байна.