“Импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний эрх зүйн орчин, чанар, аюулгүй байдлын хяналт” сэдэвт сургалтыг Гаалийн ерөнхий газрын харьяа гаалийн газар, хороодын энэ чиглэлийн хяналт хариуцсан 200 гаруй гаалийн улсын байцаагчдад танхим болон цахим хэлбэрээр 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү сургалтаар импортын хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хангамж, эрх зүйн зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагаа, эрсдэлд суурилсан хяналт, цахимжуулалт зэрэг сэдвээр Гаалийн хорио цээрийн газар, ХХААХҮЯ, ЭМЯ, ШУТИС, НЭМҮТ, ДЭМБ-ын тухайн асуудал хариуцсан эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн нар хичээл зааж, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, импортын хүнсний хяналтыг сайжруулах, арга хэмжээний санал, зөвлөмжийг сургалтад оролцсон гаалийн улсын байцаагчдад өглөө.