Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа (CAREC) хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гаалийн болон хорио цээрийн хяналт, шалгалтыг уялдуулах чиглэлээр зөвлөх үйлчилгээ авахаар ажиллаж байна.
Зөвлөх үйлчилгээний хүрээнд “Гааль ба амьтан, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээ” чиглэлээр Монголд зориулсан цуврал вебинар сургалтыг зохион байгуулах ба эхний ээлжинд “Хилийн нэгдсэн удирдлага болон ургамал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээний туршлага” сэдэвт сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулж хорио цээрийн байгууллагын чиг үүрэг, амьтан, ургамлын эрүүл ахуйн эрсдэлийн үнэлгээг гаалийн байгууллагад нэгтгэсэн орнуудын туршлагыг судлав