Замын-Үүд дэх гаалийн газраас “Хөдөлмөрийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд болон Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө”- ний хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Төлөвлөсөн ажлын хүрээнд газрын даргын А/16 дугаар тушаалаар байгуулсан “Эцэг эхийн зөвлөл” болон “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэх комиссоос албан хаагчдаас санал асуулга авснаар Хүүхдийн өрөөтэй болохыг дэмжсэн тул байгууллагаас гаргаж өгсөн 1 өрөөнд хамт олны хандиваар засвар хийж, хүүхэд сурах орчныг бүрдүүлж, тоглоом, наадгай танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх зурагт хуудас, шатар даам зэрэг хөлөгт тоглоомоор тохижуулж ашиглалтад орууллаа.
Хүүхэд харах хүнгүй ажилтай аав, ээжүүд хүүхдээ дагуулан ирж, Хүүхдийн өрөөнд үлдээн саатуулах боломжтой болж, хүүхэд, эцэг эхчүүдийн талархлыг хүлээгээд байна.