НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 6 дугаар сарын 26-ны өдрийг Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэж байх шийдвэрийг 1987 онд гаргаснаар гишүүн орнууд эдүгээ 35 дахь жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Гаалийн ерөнхий газар хууль хяналтын байгууллагатай хамтран Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон харьяа гаалийн газар газрын нийт 100 гаруй албан хаагчдад хар тамхи мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга, сургалт мэдээллийг хүргэлээ.
Гаалийн байгууллага үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргийн хүрээнд 2022 оны эхний хагас жилийн байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улс хоорондын шуудан илгээмж ашиглан улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжтэй 13 үйлдлийг таслан зогсоосноор 30,000 хүнийг учирч болзошгүй хор уршиг, хөнөөлөөс урьдчилан сэргийлсэн байна.
НҮБ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2022-2023 онд олон улсын хэмжээнд зохион байгуулах бүхий л үйл ажиллагааг #Care in Crises- Addressing drug challenges in health and humanitarian crises уриан доор зохион байгуулахаар зарлалаа.
Донтолт ба мансууруулах бодис
https://www.youtube.com/watch?v=79ICuK376Hc