Швейцарын Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн гаалийн байгууллагын хамтарсан “Глобал хрудалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-т Монгол Улсын гаалийн байгууллага нэгдсэн бөгөөд энэхүү хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагааг 7 дугаар сарын 4-ний өдөр амжилттай зохион байгуулагдсан. Нээлтийн үйл ажиллагаанд төслийн удирдагч, ДГБ-ын экспертүүд, Монгол Улс дахь Швейцарын хөгжлийн агентлагийн төлөөлөгчид болон Гаалийн ерөнхий газрын удирдлага оролцлоо.
“Глобал худалдааг хөнгөвчлөх хөтөлбөр”-ийн гол зорилго болох “Эрсдэлд суурилсан гаалийн хяналт” сэдэвт ахисан түвшний сургалт, хэлэлцүүлэгийг зохион байгуулж, “Эрсдэлд суурилсан гаалийн хяналтын стратеги”-ийн төслийг боловсруулах явдал юм. Энэ дагуу “Эрсдэлийн удирдлага”-ын ахисан түвшний сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 7 дугаар сарын 04-08-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус сургалт, хэлэлцүүлгээр гаалийн байгууллагын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах чиглэлд эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн байгууллагын хяналтын стратегийн төслийг боловсруулав.
Цаашид энэ хөтөлбөр амжилттай хэрэгжин Монгол Улсад эрсдэлд суурилсан гаалийн хяналтыг бүрэн хэрэгжүүлж, тогтвортой, байнгын хамтын ажиллагаа хоёр байгууллагын хооронд бий болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.