Нөхөн бүрдүүлэлт хийж байгаа ААН, иргэнд өгөх санамж
ААН, иргэн нь Монгол улсад импортоор оруулсан гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй бараанд гаалийн нөхөн бүрдүүлэлтийг хийлгэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Нөхөн бүрдүүлэлт хийлгэх ААН, иргэн нь албан хүсэлтийг дэлгэрэнгүй бичиж, бараатай холбоотой гадаад худалдааны гэрээ, төлбөр төлсөн баримт, үнийн нэхэмжлэх, бусад шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлэн хавсаргаж өгөх
- Албан хүсэлтийг газрын дарга, ахлах байцаагч нараас зөвшөөрсний дараа гаалийн мэдүүлэг бичүүлэх
- Хэрэв гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй, бүртгэлгүй мотоцикл, автомашин гаалийн нөхөн бүрдүүлэлт хийлгэх тохиолдолд ГЕГ-ын статистикийн хэлтэст мотор, аралын дугаарыг шалгуулсны дараа холбогдох бичиг баримтын дагуу гаалийн бүрдүүлэлт хийлгэнэ.
- Нөхөн бүрдүүлэлт хийлгэж байгаа бараа нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн төлсөн татварын дүнгийн 50 хувиар торгууль ногдуулж байгааг анхаарна уу.
Програм хангамж, лиценз зэрэг биет бус байдлаар хилийн чанадаас худалдан авсан бараанд торгууль ногдуулахгүй.
Views:
1