Сармагчны цэцэг өвчин хилээр нэвтрэх, дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, гаалийн улсын байцаагчдад сармагчны цэцэг өвчнийг ялган таних чадавхийг эзэмшүүлэх, түүнчлэн гаалийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор харъяа гаалийн газар хороодын хорио цээрийн гаалийн улсын байцаагчдад цахимаар сургалт зохион байгууллаа.
Сургалтад ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаа, Чанар аюулгүй байдлын албаны дарга Б.Батсүх, ШУН-ийн мэргэжилтэн Ч.Түвшинтөр нар Сармагчны цэцэг өвчний дэлхий дахины нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалт, эмнэлзүй болон коронавируст халдварын цар тахлын өнөөгийн байдал зэрэг сэдвээр илтгэл тавьсан ба харъяа гаалийн 11 газар хорооноос 82 албан хаагч хамрагдаж, мэдээллээр хангагдаж, мэдлэг мэргэшлээ дээшлүүллээ.