Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хооронд хоёр улсын худалдааг хөнгөвчлөх, худалдааны урсгалыг нэмэгдүүлэх, зорилгоор “Цахим нэг цонх”-ны хамтын ажиллагааг хөгжүүлэх анхдугаар зөвлөлдөх уулзалт цахим хэлбэрээр боллоо.
Уг цахим уулзалтад Монголын талаас Гаалийн ерөнхий газрын Боомтын хөгжлийн газрын дарга Б.Батхишиг тэргүүтэй төлөөлөл, Хятадын талаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний боомтын захиргааны дэд дарга Ван Кө тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм. Тус зөвлөлдөх уулзалтаар талууд “Цахим нэг цонх”-ны бүтээн байгуулалтын ерөнхий байдлын талаар танилцуулга хийж, цаашдын хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлж, санал солилцсон байна.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр түвшний хамтын ажиллагааны механизм байгуулахаар болж, тус механизмын хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болгож “Монгол, Хятадын “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны хэлэлцээр” байгуулахаар тохиролцлоо.